Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээлэл, технологийн тасаг

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/442 тоот тушаалаар Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн орон тоонд Тасгийн дарга бөгөөд газарзүйн мэдээллийн систем хариуцсан ахлах мэргэжилтэн, Газарзүйн мэдээллийн технологи, систем хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн, Газарзүйн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, дүн бүртгэл статистик судалгаа хариуцсан мэргэжилтэн, оронзайн өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн зэрэг 4 хүний бүрэлдэхүүнтэй “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг” байгуулагдлаа.

Зорилго:
Онцгой байдлын байгууллагад шинжлэх ухааны арга зүйд суурилсан гамшгийн статистикийн үнэн бодит мэдээлэл, газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын жишигт хүргэх.
Зорилт:
  • Орон зайн мэдээлэлд суурилсан гамшгийн сэдэвчилсэн зураг, орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж гамшгийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах;
  • Гамшгийн орон зайн мэдээллийн системийг бусад салбартай холбон хэрэглээнд гаргах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, олон нийтэд хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах.
  • Онцгой байдлын байгууллагад мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллага болон орон нутагт гамшгийн орон зайн мэдээллийн систем, техник, программ хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Үндэслэл:
    1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 14 дүгээр зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.12-д гамшгийн мэдээллийн сан байгуулах, ашиглах гэж заасан. 2. Улсын их хурлын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралт “Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.4, 3.4.1-д гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг нэвтрүүлэх гэж заасан, 3. Сендайн үйл ажиллагааны хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн 17 зорилго, 41 зорилтын үйл ажиллагаанд нийцсэн.
    Шаардлага:
    Дэлхийн цаг агаарын дулааралтай холбоотойгоор Монгол орны байгаль цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөж хэт их хуурайшилт, хэт хүйтрэх үзэгдэл ажиглагдахын зэрэгцээ байгалийн гамшгийн тоо баримт төдийлөн буурахгүй байгаа нь гамшгийн тоо баримтаас харагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Ази номхон далайн бүс нутаг, улс орны хэмжээнд газрын гадаргуу дээрх өөрчлөлт, байгалийн гамшгийн мониторинг хийх зорилгоор сансрын технологид суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулах, хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын туршлага, шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар онцгой байдлын байгууллагад орон зайн мэдээнд суурилсан гамшгийн урт хугацааны мэдээллийг системтэйгээр бүрдүүлэх, гамшгийн үеийн удирдлага, олон нийтийг үнэн бодит мэдээллээр түргэн шуурхай хангах шаардлага нэгэнт бий болсон тул орон зайн мэдээлэл технологийн тасгийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
    -о0о-

    Орон зайн мэдээлэл, технологийн тасаг

     
    Хошууч Д. Содномрагчаа тасгийн дарга 262307 Ахмад Т.Уламбаатар Газарзүйн мэдээллийн технологи, систем хариуцсан мэргэжилтэн 262307
       
    Ахмад Д.Бямбацогт Орон зайн өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн 262307 Дэслэгч Л.Отгонбаяр Газарзүйн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, дүн бүртгэл статистик судалгаа хариуцсан мэргэжилтэн 262307